Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн Монгол дахь Элчин Сайдын Яамдтай хамтран үзэсгэлэн уралдааныг амжилттай зохион байгууллаа

  • “ХАМТДАА ХӨГЖИЖ БУЙ МОНГОЛ-СОЛОНГОС” уран зураг, гар урлалын үзэсгэлэн, уралдаан

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Жон Жэ Намын нэрэмжит “ХАМТДАА ХӨГЖИЖ БУЙ МОНГОЛ-СОЛОНГОС” уран зураг, гар урлалын үзэсгэлэн, уралдааныг Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв хамтран зохион байгууллаа. Үзэсгэлэнд648 сурагчбүтээлээрээ оролцсоноос19 хүүхдийг шагналт байранд тодруулж, 2 багшийгшилдгээр шалгаруулж шагналаа

 

  • “МОНГОЛ-ЯПОН НӨХӨРЛӨЛ” уран зураг, гар урлалын үзэсгэлэн, уралдаан

Монгол, Япон улсын хамтын ажиллагаа, найрамдалт харилцааг хүүхэд багачуудад сурталчлан таниулах, түүх соёл, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Хүүхдийн урлан бүтээх төв хамтран “МОНГОЛ-ЯПОН НӨХӨРЛӨЛ” уран зураг, гар урлалын үзэсгэлэн уралдааныг 2018.12.05-ны өдөр зохион байгууллаа.

Үзэсгэлэнд нийт 660 бүтээл ирсэнээс шилдэг 10 хүүхдийг тодруулж, “КАЙЁО”бусдад туслах нийгэмлэг ТББ-аас дэмжин бэлэг гардуулан өглөө. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын Урчуудын Эвлэлийн зураач Солонго, Түмэнжаргал нар ажиллаж, шүүгдийн нэрэмжит шагналыг 5 хүүхдэд тодруулан өгөв.

 

  • ЭНХ ТАЙВНЫ ТӨЛӨӨХ МИНИЙ МӨРӨӨДӨЛ” уран зургийн уралдаан

Бүгд Найрамдах Энэтхэг улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч, XX зууны суут сэтгэгч, хүч үл хэрэглэх онолын эцэг Махатма Ганди мэндэлсний 150 жилийн ойд зориулан түүний ардчилал, хүчирхийллийг зогсоох, энх тайвныг дэмжих үзэл бодол, сургаал, онолыг хүүхэд багачуудад сурталчлан таниулах зорилгоор “ЭНХ ТАЙВНЫ ТӨЛӨӨХ МИНИЙ МӨРӨӨДӨЛ” уран зургийн уралдааныг Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв, Улаанбаатар хот дахь Энэтхэгийн Соёлын төв хамтран Монгол улсын хэмжээнд амжилттай зохион байгууллаа. Уралдаанд нийт 828 бүтээл ирсэнээс шилдэг 13 хүүхдийг тодруулжшагнав