“МӨРӨӨДЛИЙН МАШИН” олон улсын хүүхдийн уран зургийн уралдаан

Тоёота Мотор Корпорациас 12 дахь жилдээ зохион байгуулж буй “Мөрөөдлийн машин” олон улсын хүүхдийн уран зургийн уралдаанд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн суралцагч хүүхдүүдийг амжилттай оролцууллаа. Тус уралдаанд дэлхийн 100 гаруй орноос 300,000 гаруй хүүхдүүд өрсөлддөг бөгөөд Монгол Улсаас 2018 оны 05 сарын 25-ны өдөр шилдэг 9 бүтээлийг тодруулан Япон улс руу илгээгээд байна. Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн 183 хүүхэд бүтээлээрээ оролцсоноос 2 хүүхэд шагналт байранд шалгарч олон улсын уралдаанд өрсөлдөж байна.