мөнхтэнгэрийн бичиг-2018

Их эзэн Чингэс хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Мөнх тэнгэрийн бичиг” олон улсын болон улсын ЕБС-ын 6-12 ангийн сурагчид оролцсон Хүүхдийн Монгол уран бичлэгийн үзэсгэлэнг Монголын хүүхдийн урлан бүтээх төвд зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг зэрэг албаны хүмүүс болон монгол хэл бичиг, түүх соёлын салбарын нэртэй эрдэмтэн , зохиолчид, каллиграфийн шилдэг уран бүтээлчид, ЕБС-ийн багш, сурагчид хүрэлцэн ирэв.
Уралдаанд Монгол улсаас 104, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсаас 2,
БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орноос 16 нийт 123 сурагчид бүтээлээ ирүүлснээс 9 сурагч шалгаруулан шагнал гардуулав.