“Монгол өв соёл” дүрслэх урлагийн улсын анхдугаар олимпиад

Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн нэрэмжит “Монгол өв соёл” дүрслэх урлагийн улсын анхдугаар олимпиад 10.31-11.02 ны өдрүүдэд амжилттай явагдаж дууслаа. Уг арга хэмжээг ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Б.Халиун, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг нар нээж үг хэлэв. Олимпиад нь Бага анги, Дунд анги, Ахлах анги гэсэн 3 ангиллаар зохион байгуулагдлаа. Энэ удаагийн олимпиадад Говьсүмбэр, Хөвсгөл, Увс зэрэг орон нутаг болон Улаанбаатар хотын 620 хүүхдүүд ирж авьяас чадвар, ур ухаанаа сорилоо.