“Монгол-Японы найрамдал” уран зураг, гар урлалын уралдаан

Япон улсын элчин сайдын яам, Монголын хүүхдийн урлан бүтээх төв хамтран Монгол Япон  хоёр орны найрамдалт харилцааг сурталчлан таниулах соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд багачуудын бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, танин мэдэхүйг хөгжүүлэх зорилгоор “Монгол-Японы нөхөрлөл” уран зураг, гар урлалын уралдаан 2018.12.05-ны өдөр зохион байгуулах гэж байна. Хүүхэд багачууд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.