“Монгол-Солонгосын нөхөрлөл” хүүхдийн уран зураг, гар урлалын уралдаан

Монгол улсад суугаа БНСУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд У Сун ы дэмжлэгээр Монголын хүүхдийн урлан бүтээх төвөөс зохион байгуулсан “Монгол-Солонгосын нөхөрлөл” хүүхдийн уран зураг, гар урлалын уралдаан үзэсгэлэн амжилттай болж өндөрлөлөө. Бүтээлээрээ оролцсон 550 авъяаслаг хүүхдүүддээ уран бүтээлийн улам өндөр амжилт хүсье.