Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн 30-н жилийн ой боллоо

МХУБТөвийн түүхт 30 жилийн ойн баяр 2018.09.15-16-ны хооронд боллоо. Ойн баярын арга хэмжээнд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн захирал Д.Уранбилэг, Төр засгийн эрхэм хүндэт гишүүд болон Монгол улсад суугаа Элчин сайдын яамдууд, Олон улсын байгууллагууд, нэр хүндтэй уран бүтээлчид, хамтран ажилладаг байгууллагын удирдлагууд, тус төвийн үе үеийн төгсөгчид хүүхэд багачууд зэрэг 1000 гаруй хүн оролцсон өргөн дэлгэр арга хэмжээ болов.
Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн 30 жилийн ойд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд , Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх баяр хүргэж илгээлт өглөө.
Ойн арга хэмжээнд хүндэтгэл үзүүлж Монголын Хүүхдийн Ордон, Баянзүрх дүүргийн Соёлын Ордон, Улаанбаатар чуулгын авьяаслаг хүүхдүүд, уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүлэв. Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн тэргүүний шилдэг багш албан хаагчид амжилттай суралцаж байгаа сурагчдаа шагнаж урамшууллаа.