МОНГОЛЫН ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВИЙН ХАМТРАН АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГУУДЫН “ТЭМҮҮЛЭЛ” ХҮҮХДИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН

Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвөөс аливаа сургалт дугуйланд хамрагдаж чаддаггүй алслагдсан дүүрэг хороодод оршин суугаа  хүүхэд багачуудад мэргэжлийн чиг баримжаа олгох, амьдралын  арга ухаанд сургах зорилгоор   “Good neighbors” Олон улсын байгууллага, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын лабортори 4 дүгээр сургууль, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Шинэ эрин цэцэрлэгтэй хамтран  уран зураг, гар урлалын сургалтыг  2 дахь жилдээ явуулж байна.     

Өнөөдөр тэдгээр хүүхдүүдийн сурсан мэдсэнээ таниулах “ ТЭМҮҮЛЭЛ” үзэсгэлэнгийн нээлт Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн “ОРД” галерейд  боллоо.  

Үзэсгэлэнд Сүхбаатар дүүргийн 18, 20 хороо, Чингэлтэй дүүргийн тахилт,  12, 14, 15, 16, 19 хороо , Баянзүрх дүүргийн 22,19, 5 хороо,  Сонгинохайрхан дүүргийн 6, 23, 30 хороо, Сэлэнгэ аймгийн 4 сургууль,  Шинэ эрин цэцэрлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгээс нийт   180 гаруй хүүхдүүд өөрсдийн хийсэн бүтээлээр оролцож байна. 

Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь төрийн  үйлчилгээ төдийлөн хүрдэггүй  алслагдсан дүүрэг хороодод оршин суугаа хүүхэд багачуудын авьяас чадварыг нээн хөгжүүлэх, хөдөлмөр гоо зүйн мэдлэг олгох , урлаг, гар урлалаар  дамжуулан Монгол өв соёл уламжлалаа  дээдлэх үзлийг төлөвшүүлэхэд   оршино.  

Үзэсгэлэнд 180  гаруй хүүхдийн бүтээлийг ахлах, дунд, бага гэсэн насны ангилалаар уран зураг, гар урлал гэсэн 2 төрлөөр 18 хүүхэд шалгарч Өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлээр шагнагдлаа.