“Миний мэдэх Солонгос орон” “Миний очихыг хүсдэг Солонгос орон” сэдэвт гар урлал, уран зургийн уралдаан зарлагдаж байна.

Монгол Улс, Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан “Миний мэдэх Солонгос орон”
“Миний очихыг хүсдэг Солонгос орон” сэдэвт гар урлал, уран зургийн уралдаан Монгол Улсын ЕБС-ийн 1-12 дугаар ангийн сурагчдын дунд зарлагдаж байна.

Бүтээлд тавигдах шаардлага:
• Уран зургийн бүтээлийг А3 хэмжээтэй цаасан дээр ирүүлнэ.
• Гар урлалын төрөлд хэмжээ хязгаарлагдахгүй.
• Бүтээлийн ар талд бүтээлийн нэр, оролцогчийн овог нэр, нас, хүйс, харьяа, дүүрэг, сургууль болон харилцах утасны дугаарыг тодорхой бичнэ.
• Өмнө нь оролцож байсан бүтээл дахин оролцох боломжгүй.
Уралдаанд оролцогчид ‘‘Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв’’ фэйсбүүк хуудаст лайк даран зургаа байршуулж, PUBLIC тохиргоотой SHARE хийнэ.

Бүтээлийг 2020.09.03-10.15-ны өдрийн 16:00 цаг хүртэл Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв /https://www.facebook.com/ цахим хуудаст илгээх ба хийсэн бүтээлээ төвд авч ирж өгнө үү.

Шалгаруулалтыг мэргэжлийн шүүгчдийн үнэлгээгээр тодруулна. (Жич: Оноо тэнцсэн тохиолдолд бүтээлд өгсөн олон нийтийн үнэлгээ лайк, шэйр-н тоог харгалзана)

Холбоо барих утас: 11-329426, 88444845, 99650660, 89958094