Гадаад харилцаагаа идэвхтэй өргөжүүлж, олон улсын хэмжээний арга хэмжээг Монгол улсад анх удаа шат дараалан зохион байгууллаа

“МОНГОЛ ТУУРГАТАН” Хүүхдийн уран бичлэгийн анхдугаар наадам

“Өв соёлоо дээдэлдэг бүтээлч Монгол хүүхдийн төлөө” эрхэм зорилго дэвшүүлж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Соёл урлагийн солилцооны нийгэмлэгээс 100% санхүүжилтыг гаргуулан Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвөөс санаачлан “МОНГОЛ ТУУРГАТАН” хүүхдийн уран бичлэгийн наадмыг зохион байгууллаа. Наадамд ӨМӨЗО, МУ-ын 180 хүүхэд бүтээлээрээ оролцож өргөмжлөл, мөнгөн шагнал авлаа.  Энэ жил Олон улсын уран бичлэгийн холбоотой хамтран ӨМӨЗО болон Буриад, Халимаг, Тува улсаас хүүхдүүд оролцуулахаар төлөвлөн бэлтгэл ажлаа хангаж байна. 

“ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН УРАН БҮТЭЭЛИЙН АНХДУГААР НААДАМ”

Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвөөс санаачлан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор БНХАУ-ын ӨМӨЗО-той хамтран “ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН УРАН БҮТЭЭЛИЙН АНХДУГААР НААДАМ”-ыг зохион байгууллаа. Наадамд БНХАУ, ӨМӨЗО, БНБУ, Монгол Улсаас нийт 600 хүүхэд бүтээлээрээ оролцож, шилдгээр тодорсон 21 хүүхдийг шагналаа.  /Төсөв: Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 4.000.000, ӨМӨЗО СУСНийгэмлэгээс 64.000.000/

“УЯНГА” Монгол Уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг хамтран зохион байгууллаа.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга баруун хошууны Ухуулга сурталчилгааны хэлтэс, Утга урлагийн холбоо, Хүүхдийн ордонтой хамтран “Уянга” Монгол уран бичлэгийн үзэсгэлэнг хамтран зохион байгууллаа. Арга хэмжээнд ӨМӨЗО-ны бүх хошууд, Гирэн муж, Лиенон муж, Хар мөрөн мужаас соёл урлагийн байгууллага, уран бүтээлчид оролцлоо.