“БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХАМГААЛЪЯ” Олон улсын хүүхдийн уран зургийн уралдаан

Монгол улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, Өвөр Монгол дахь Монгол иргэдийн нийгэмлэг, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв хамтран “Хүүхдийн баяр”-ыг тохиолдуулан “Байгаль дэлхийгээ хамгаалъя” сэдэвт уран зургийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. Тус уралдааны зорилго нь Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахыг олон нийтэд уриалах, Монгол, Хятад улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг сурталчлан таниулах, хүүхэд багачуудын дотоод ертөнц, хүсэл мөрөөдлөө дүрслэн зурах, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй бүтээлч байдлаар илэрхийлж, авьяас сонирхлыг нээхэд оршино.

Тус уралдаанд 6-17 насны 1003 хүүхэд бүтээлээрээ оролцсоноос Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн 3 хүүхэд, 1 багш шагналт байранд шалгарч,2018 оны 06 сарын 01-нээс 05-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөх хотод 4 хоног үнэ төлбөргүй аяллаа.

2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн Орд арт галерейд
“Байгаль дэлхийгээ хамгаалъя” Олон улсын уран зургийн уралдааны шилдэг 200 бүтээлээр үзэсгэлэн гаргаж, Монгол улсаас шилдгээр шалгарсан 22 хүүхдэд дурсамж, гарын бэлэг гардуулан өг