“Алтан намар – 2018” үзэсгэлэн

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас “Чөлөөт орон зай” төслийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохиогдохоор “Алтан намар 2018” судалбар зургийн үзэсгэлэнг зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагчаар Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн “Орд” галерей, Монголын Дүрслэх Урлагийн Нэгдсэн Холбоо оролцлоо.

“Алтан намар – 2018” үзэсгэлэн нь Монголын дүрслэх урлагийн төлөөлөл болсон залуу уран бүтээлчдийг судалбар зургийн ач холбогдлыг таниулах,чадваржуулах, ахмад үеэсээ суралцах, цаашлаад судалбар зургийг хөгжүүлэх зорилготой юм. Энэ удаагийн үзэсгэлэнд МУУГЗ Ш.Чимэддорж, Дагвадорж, МУУГЗ Д.Гунгаа, Болдбаатар зэрэг ахмад болон залуу үеийн хамтарсан нийт 55 мэргэжлийн уран бүтээлчдийн 86 бүтээлүүд дэлгэгдэж байна.Үзэсгэлэнгийн ерөнхий шүүгчээр МУСГЗ зураач Дагвадорж, зураач С.Чулуунбаатар,усан будгийн мастер зураач Г. Мөнхбаатар нар шүүгчээр оролцлоо.

Шилдэг судалбар зургаар зураач Ц.Солонго “Чулуутын хавцал”, Ш.Чимэддорж ”Усан зогсоол”, Э.Пүрэвсүрэн “Намар” бүтээлүүдээр тус тус шалгарч Батламж, мөнгөн шагналаар шагнагдлаа.